Уулзалтад оролцохоор гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уулзалтад оролцохоор гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

/2023.11.30/: Ховд аймгийн Мянгад сумын иргэн Н нь 11 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цагийн орчим сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлага 11 дүгээр сарын 8-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13:27 цагаас иргэн Н 63 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Улмаар маргааш өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.

Агаарын чанар Сонгинохайрхан дүүрэг орчимд хамгийн муу байна
Агаарын чанар Сонгинохайрхан дүүрэг орчимд хамгийн муу байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.