Агаарын чанар Сонгинохайрхан дүүрэг орчимд хамгийн муу байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын чанар Сонгинохайрхан дүүрэг орчимд хамгийн муу байна

/2023.11.30/: Дэлхийн хотуудын агаарын бохирдлыг заадаг air quality гэх мэдээллийн сайт байдаг.

Энэ сайтад зааснаар одоо Улаанбаатарын агаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бохирдлын хүлцэх дээд хэмжээнээс 4 дахин өндөр болон түүнээс ч их байна.

Өөрөөр хэлбэл, агаарын чанарын үзүүлэлт Сонгинохайрхан дүүрэг орчимд 205 хэмээн зааж байна.

Агаар бохирдуулагч бодисууд дотор хүний эрүүл мэндэд хамгийн их хортой РМ2,5 буюу нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлт өндөр байна.

РМ2,5 ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Эх сурвалж: Iqair

Шатар дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол тэргүүллээ
Шатар дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол тэргүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.