Чингэлтэй дүүргээс багш нарыг орон байрны дэмжлэгт хамруулж, батламж гардуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүргээс багш нарыг орон байрны дэмжлэгт хамруулж, батламж гардуулжээ

viber image 2023 11 29 09 25 32 827

/2023.11.29/: Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл байгууллагадаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа багш ажилчдад “Хүний нөөц, нийгмийн баталгаа 2024” арга хэмжээний хүрээнд нийгмийн баталгааг хангах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон байрны дэмжлэгт хамруулж, батламжийг гардууллаа.

Чингэлтэй дүүргийн зүгээс сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамрах сургах нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанарыг ахиулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, хөрөнгө оруулалтын ажлыг түлхүү хийж байна.

Тухайлбал дүүргийн бүх цэцэрлэгүүдэд олон улсын хөтөлбөр хэрэгжиж бүх цэцэрлэгийг зөөлөн эдлэлээр бүрэн хангалаа.

Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуульд 30301 сурагч, сургуулийн өмнөх боловсролд 10265 хүүхэд сурч хүмүүжиж байна. Эдгээр хүүхдүүдэд боловсрол олгохоор 1877 багш ажилчид боловсролын салбарт ажиллаж байна. Багш ажилчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дүүргийн удирдлагууд анхаарч ажиллаж байна.

viber image 2023 11 28 14 27 39 388

Эх сурвалж: ЧД

Улсын хэмжээнд АИ-92 автобензин 20 хоногийн үлдэгдэлтэй байна
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 20 хоногийн үлдэгдэлтэй байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.