/2023.11.27/: Тогтвортой хөгжил, эрх тэгш оролцоо, олон талт байдлыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөгийг НЗДТГ-аас хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус арга хэмжээний үеэр хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, технологи, боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байгаа юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бизнесийг танилцуулж, урласан бүтээлээр үзэсгэлэн худалдаа дэлгэжээ. Мөн тус арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн дэвшил, шийдлүүдийг олон нийтэд сурталчилсан юм.
Өдөрлөгийг:
- Цахим хөгжил, харилцаа холбооны яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Боловсрол, Шинжлэх ухааны яам
- НЗДТГ
- “Хайнд Про” технологийн компани
- Олон улсын Ротари байгууллага
- Социал, демократ Монголын залуучуудын холбоо ерөнхийлөн зохион байгуулж, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Эйч ар ментор групп” ХХК хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
Эх сурвалж: НЗДТГ