Соёлын сайд Ч.Номин соёлын олдворуудыг буцааж өгөхийг улс орнуудад уриаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин соёлын олдворуудыг буцааж өгөхийг улс орнуудад уриаллаа

Mongolia Urges Russia, Other Nations to Return Cultural Artefacts

/2023.11.23/: Өнгөрөгч даваа гарагт Соёлын сайд Ч.Номин Орос, Их Британи болон бусад улс орнуудаас олон зуун соёлын олдворуудыг эх оронд нь буцаахыг уриалав.

Гол олдворуудын тоонд өдгөө Лондон дахь Британийн номын санд хадгалагдаж буй БНХАУ-ын Манжийн хаант улсаас тусгаар тогтнолоо зарласан Монгол Улсын анхны Ерөнхий сайдын захидал багтаж байгаа аж.

Сүүлийн хэдэн арван жилд Европын эзэнт гүрний колонид байсан олон улс орнууд олон жилийн өмнө авч явсан соёл, түүхийн олдворуудыг буцааж өгөхийг хүсч байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь Их Британий музейд хадгалагдаж байна.

Монгол Улсын хувьд соёлын олдворуудаа буцааж авах тал дээр тодорхой ахиц дэвшил гаргасаар байна. Энэ оны эхээр АНУ Монголоос гаргасан үлэг гүрвэлийн яс, тэр дундаа 70 сая жилийн өмнө амьдарч байсан тиранозавр батаарын жижиг хувилбар болох алиорамусын гавлын ясыг буцаасан юм.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д болсон чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин мөн 100 жилийн өмнө судалгаа, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн, тэр дундаа Ноён нуруунаас 2000 жилийн өмнөх Хүннү гүрний үеийн олдворуудыг илрүүлсэн эд зүйлсийг буцааж авах талаар Москвагаас тусламж хүсчээ.

Уг чуулга уулзалтад Соёлын сайд Ч.Номин оролцох үеэрээ Монгол Улсыг энэхүү чухал ажлыг амжилттай явуулахад дэмжиж ирсэн улс орнуудад талархал илэрхийлээд, олон улсын түншүүдтэйгээ найрамдал, харилцан хүндэтгэлийн үүднээс эдгээр чухал санаачилгад хамтран ажиллахыг хүсчээ.

Эрээн хотын дунд сургуульд 124 монгол хүүхэд сурч байна
Эрээн хотын дунд сургуульд 124 монгол хүүхэд сурч байна
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.