Өнөөдөр ялимгүй цастай, 13-15 хэмийн хүйтэн байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ялимгүй цастай, 13-15 хэмийн хүйтэн байна

2023 оны 11-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус , говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч -13...-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. -15...-17 градус хүйтэн байна

ТЭРЭЛЖ ОРЧМООР Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -15...-17 градус хүйтэн байна.

АМЬ АЛГА
АМЬ АЛГА
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.