Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шар бүсийг байгуулж эхэлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шар бүсийг байгуулж эхэлжээ

/2023.11.21/: Цагдаагийн байгууллагаас "Дэлхийн хүүхдийн өдөр"-өөр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шар бүсийг нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран байгуулжээ.

Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг зам тээврийн осолд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор БЗД-ийн Ерөнхий боловсролын 102 дугаар сургууль орчмын 50 метр замд “Анхааруулга бүхий шар бүс”-ийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас санаачлан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр байгууллаа.

5 хүн, гудамж, авто зам ба бичвэр нарын зураг байж магад

Гадны орны туршлага буюу БНСУ-д 2015 онд сургуулийн орчмын уулзвар, гарц дээр зам хөндлөн гарахаар хүлээж байгаа хүүхдүүдийг жолооч нар анзаардаггүй “Сохор цэг"-ийг тодорхойлж, түүний дагуу жолооч нарт эдгээр сохор цэгүүдэд хүүхдүүдийг амархан харагдуулахын тулд "Шар бүс" байгуулах ажлыг эхлүүлж байсан бөгөөд сохор бүсүүдийг тод шар өнгөөр будсанаар гудамж, зам хөндлөн гарахаар зогсож байгаа хүүхдүүдийг жолооч харж зам тавьж өгдөг болсон бөгөөд хүүхэд осолд өртсөн тохиолдол буурсан тул энэ ажлыг тус улсад хэрэгжүүлэн ажиллаж байна.

"Шар бүс"-ийг бий болгосноор хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлээс хамгаалах, жолооч нарын сонор сэрэмж дээшлэх зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЦЕГ

Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.