/2023.11.21/: ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өчигдөр БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн орлогч захирал Зин Тао болон холбогдох албаныхантай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны намрын улирлаас 42 монгол оюутан Бээжингийн Зам, харилцааны их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж буй.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бээжингийн Зам, харилцааны их сургууль хооронд 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчилж, илүү өргөжүүлэх, хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын тээврийн коридороо өргөжүүлэн, хөгжүүлэх зорилтын хүрээнд хамтарсан хөтөлбөр бэлдэж, оюутнуудаа илүү хөрвөх чадвартай мэргэжилтэн болгон бэлдэх, багш, оюутны солилцооны хөтөлбөр зохион байгуулж, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээний судалгаа, бүтээл хийж, оюуны бүтээлүүдийг нь үр дүнд хүргэж бүтээн байгуулалтууддаа ашиглах, одоо суралцаж буй оюутнуудын дотуур байрны төлбөрийг тодорхой хувиар хөнгөлж өгөхийг хүсэв.
Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, цаашид оюутнуудыг дотуур байрны төлбөрөөс хөнгөлөх зэрэг асуудалд шийдэлд хүрэхээр харилцан тохирлоо.
Эх сурвалж: ЗТХЯ