Франц улс Сирийн Ерөнхийлөгч Ассадыг баривчлах тушаал гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц улс Сирийн Ерөнхийлөгч Ассадыг баривчлах тушаал гаргажээ

Syria's President Bashar al-Assad speaks during a press conference with Iraq's Prime Minister in Damascus on July 16, 2023 (Photo by LOUAI BESHARA / AFP)

/2023.11.16/: Франц улс Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадыг Сирид энгийн иргэдийн эсрэг хориотой химийн зэвсэг хэрэглэсэн хэргээр баривчлах тушаал гаргасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагт шүүхээс Асад, түүний ах Махер аль-Асад болон өөр хоёр өндөр албан тушаалтныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хамтран оролцсон, дайны гэмт хэрэгт хамтран оролцсон гэсэн үндэслэлээр дөрвөн тушаал гаргажээ.

Сирийн хүний эрхийн хуульч, Сирийн хууль эрх зүйн судалгааны төвийн үүсгэн байгуулагч Анвар аль-Бунни "Франц улс өмнө нь ийм шийдвэр гаргаж байгаагүй. Энэ нь тус улс анх удаа өөр улсын төрийн тэргүүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах тушаал гаргасан шийдвэр боллоо" гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн нэг Майкл Чаммас хэлэхдээ, Интерполоос "Улаан мэдэгдэл" явуулах төлөвтэй байна. Улаан мэдэгдэл гэдэг нь Интерполын дагуу шилжүүлэн өгөх, бууж өгөх эсвэл үүнтэй ижил төстэй хуулийн арга хэмжээ авахаар хүлээгдэж буй хэн нэгнийг олж, түр баривчлахыг дэлхий даяарх хууль сахиулах байгууллагад илгээсэн хүсэлт юм. Интерполын гишүүн бүх улсууд баривчлах тушаалыг биелүүлэх ёстой" гэжээ.

Сирийн Хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төв (SCM), Нээлттэй нийгэм шударга ёсны санаачилга (OSJI) болон Сирийн архиваас 2021 оны 3-р сард "Дума хотод энгийн иргэдийн эсрэг хориотой химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбогдуулан" хуулийн хэрэг үүсгэсэн. Мөн Зүүн Гута дүүрэгт 2013 оны наймдугаар сард халдлага үйлдэж, 1000 гаруй хүний аминд хүрсэн” гэж лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: CNN

Алдарт сагсан бөмбөгч Яао Мин Монголд ирнэ
Алдарт сагсан бөмбөгч Яао Мин Монголд ирнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.