
/2023.11.09/: Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллаж бага насны хүүхэдтэй хоригдлын амьдрах байрны орчин, нөхцөлийг сайжруулах зөвлөмж өгсөн.
Уг зөвлөмжийн дагуу бага насны хүүхэдтэй хоригдлын байрыг засаж, сайжруулсан талаарх ажлын илтгэх хуудсыг тус хорих ангиас 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Комисст ирүүллээ.