Б.БАТ-ЭРДЭНЭ: “Монголд зочлох жил”-ийн хүрээд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй салбар бол агаарын тээвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.БАТ-ЭРДЭНЭ: “Монголд зочлох жил”-ийн хүрээд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй салбар бол агаарын тээвэр

/2023.11.09/: “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд болж буй “Чөлөөт агаарын зай” олон Улсын форумд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 2023 онд Монгол улсыг зорин ирсэн жуулчдын тоо 600 мянга давж, төсөвт төвлөрүүлж буй орлогын хэмжээ өмнөх онуудаас давсан үзүүлэлтэй байгааг онцлов.

Аялагч, жуулчдын тоо улирлын онцлогоос хамааран хэлбэлздэг байдлыг онцгой анхаарч, тогтмол эрэлттэй байх бодлого хөтөлбөрийг төлөвлөж байгаа бөгөөд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

2025 онд Монгол Улсад адал явдалт аялал жуулчлалын олон улсын чуулганыг зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөж байгааг дурдаад, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд хамгийн чухал нөлөөтэй агаарын тээвэр, тээвэр логистикийн салбарын хамтран ажиллаж буй байгууллагуудад талархал илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ
Илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.