Урт цагаанд дарханы үйл ажиллагаа эрхлэгчдээс олон тооны хориотой бодис илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урт цагаанд дарханы үйл ажиллагаа эрхлэгчдээс олон тооны хориотой бодис илрүүлжээ

/2023.11.07/: Экологийн цагдаагийн албанаас Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчныг хангах чиглэлээр "Бодис-хяналт шалгалт" хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Хяналт шалгалтыг Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт-цагаан үйлчилгээний төвд алт мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн хүрээнд зохион байгуулжээ.

Тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байгаа МУ болон гадаад улсын 21 иргэнээс химийн хорт, аюултай бодис болох давсны хүчил, хүхэрийн хүчил, тунса гэх нэршилтэй химийн бодис, нэршил тодорхойгүй зарим химийн бодис, бензин болон нэн ховор амьтны жагсаалтад багтсан хотон шувууны хошуу зэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

“Чулууны хээ-9” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэж байна
“Чулууны хээ-9” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.