Үений үрэвсэлт эмгэг - Ревматойд артрит
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үений үрэвсэлт эмгэг - Ревматойд артрит

Лечение ревматоидного артрита суставов - симптомы, диагностика, рекомендации

Ревматойд артрит нь аутоиммуны гаралтай, үе өвдөх, хавдах мөн хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг архаг явцтай, хамгийн түгээмэл тохиолддог үений үрэвсэлт эмгэг юм.

Ревматойд артритын үед ихэвчлэн гар, хөлийн жижиг үеүд үрэвсэж гэмтэх ба зарим тохиолдолд нүд, арьс, уушги зэрэг бусад эрхтэнд нөлөөлдөг.

Шинж тэмдэг

  • Онцлог шинж нь өглөөний цагаар үе өвдөж хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдана. Энэ шинж тэмдэг нь 1-2 цаг зарим тохиолдолд өдрийн турш үргэлжилдэг ба үеийг хөдөлгөснөөр өвдөлт багасна.
  • Үе хавиар улайх
  • Ядарч сульдах
  • Бага хэмтэй халуурах
  • Хоолны дуршил буурах
  • Хоолой, нүд аргаж хуурайших
  • Тохой, гарын арьсан доор хатуу зангилаанууд үүсэх (ревматойд зангилаа)

Хэзээ эмчид хандах вэ?

Өглөөний цагаар үе өвдөж хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдах, энэ өвдөлт удаан хугацаагаар үргэлжлэх, хөл гарын үеүд хавдаж томрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай. Шалтгаан Ревматойд артрит нь аутоиммуны эмгэг бөгөөд дархлааны систем бактери, вирус зэрэг гадны биет бие махбодид орж ирэхэд тэдний эсрэг үрэвслийн процесс явуулснаар биднийг хамгаалж байдаг. Харин аутоиммун эмгэгийн үед бие махбодь өөрийн эдийн эсрэг дархлааны хариу урвал үзүүлж үрэвсэл явагдана. Бие махбодид энэхүү үрэвслийн процесс удаан хугацаанд үргэлжлэн улмаар үений эргэшгүй гэмтэлд хүргэдэг. Оношлогоо

  • Үзлэг
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Рентген

Эмчилгээ

  • Сэдээгч хүчин зүйлээс зайлсхийх /Амьдралын буруу хэв маяг/
  • Амралт, тогтмол дасгал хөдөлгөөн
  • Үрэвслийн эсрэг эмчилгээ
  • Гэмтэл даамжрахаас сэргийлэх эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ
ШУУД: “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум эхэллээ
ШУУД: “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.