/2023.11.03/: Өмнө нь бид ирэх оноос төрийн албан хаагчдад үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэгийн талаар танилцуулсан.
Харин ирэх оны төсөвт малчдыг дэмжих зорилгоор ямар ямар арга хэмжээ авхаар шийдвэрлэснийг танилцуулья:
- Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцаж, 55.3 мянган малчин хамрагдана. /20.6 тэрбум төгрөг/
Малчдад таатай татварын орчим бүрдүүлэхийг зорьж:
- Малчдын борлуулсан малын гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлж, НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй, хялбаршуулсан горимтой болно.
- Малын тоо толгойн албан татвараа малчид өөрсдөө тайлагнахгүй болж, татвараас тооцооллыг нь цахимаар хүргүүлдэг болж хялбарчилж байгаа аж.