/2023.10.31/: Ирэх онд ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД чиглэсэн төсвийн арга хэмжээнүүдийг танилцуулья:
ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх, Үүнд нийт 217.7 мянган хүн хамрагдана.
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3-н дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
ОРОН НУТАГТ АЖИЛЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:
Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3 хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана.
Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө.
Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ-ны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. Ингэхдээ нэг жилээс дээш ажиллавал 1 хувь, 2 жилээс дээш 2 хувь, ... 12 жилээс дээш 12 хувь гэх мэт нэмэгдэж байна.
Мөн Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.