Байгальд ээлтэй 67 малчинг шалгаруулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгальд ээлтэй 67 малчинг шалгаруулав

/2023.10.30/: “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн төсөл хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөн ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2023 арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх зорилгоор “Түншлэлийн форум-2023” төсөл хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөнийг аравдугаар сарын 26-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Арга хэмжээнд төслийн зорилтот Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймаг, 13 сумдын төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцлоо.

May be an image of 13 people, dais and text

Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд “Байгальд ээлтэй малчин” шагналыг төслийн бүс нутгийн 13 сумын 27 малчинд гардууллаа. Энэхүү шагналыг төслийн санаачилга, дэмжлэгээр гурав дахь жилдээ хэрэгжүүлж нийт 65 малчныг шагнаж, урамшуулсан юм. Байгальд ээлтэй малчид өөрийн нутаг орны байгалийн нөөцийг зөв зохистой ашиглан, байгальд ээлтэй МАА эрхэлж, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд идэвх санаачилга гарган оролцож бусад малчдадаа үлгэр дуурайлал үзүүлдэг бөгөөд жил бүр сумын засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгаруулалтын ажлыг зохион байгуулж өргөмжилдөг.

Энэ жилийн шалгарсан 27 малчдад хүнсний бүтээгдэхүүн хадгалах, боловсруулах зориулалттай ган савны иж бүрдэл гардуулсан нь эрүүл, аюулгүй хэрэглээг бий болгоход дэмжлэг болж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдөр цас орно, 2-4 хэмийн дулаан байна
Өнөөдөр цас орно, 2-4 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.