Хятадын Ерөнхий сайд асан Ли Көцян 68 насандаа таалал төгслөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Ерөнхий сайд асан Ли Көцян 68 насандаа таалал төгслөө

Chinese Premier Li Keqiang delivers a government work report during the opening meeting of the third session of the 13th National People's Congress (NPC) at the Great Hall of the People on May 22, 2020 in Beijing, China

/2023.10.27/: Хятадын Ерөнхий сайд асан Ли Көцян 68 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ.

Түүнийг пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болох үедээ Шанхайд "амарч" байсан гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Түүнийг сэргээхийн тулд эмч нар бүхий л арга хэмжээг авсан ч баасан гарагийн шөнө дунд нас барсан гэж CCTV мэдээлэв.

Ли-ийн Ерөнхий сайдын албан тушаалын сүүлчийн бүрэн эрхт хугацаа энэ оны эхээр дуусгавар болсон бөгөөд тэрээр албан тушаал хаших хугацаандаа Ши Жиньпиний бүлэгт хамааралгүй цорын ганц дээд албан тушаалтан байснаараа онцгойрч байв.

Лигийн үхэлд Хятадын иргэд олон нийтийн сүлжээгээр маш их гашуудаж байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд олон хүн цочирдсоноо илэрхийлжээ.

Хятадын олон нийтийн сүлжээний Weibo сайтын нэгэн хэрэглэгч "Энэ хэтэрхий гэнэтийн зүйл, тэр маш залуу байсан" гэж хэлэв. Өөр нэг нь түүний үхлийг гэрийн нэг багана хугарахтай адил гэж хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.