БНХАУ түүхэн дэх хамгийн залуу сансрын нисэгчдийг сансарт илгээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ түүхэн дэх хамгийн залуу сансрын нисэгчдийг сансарт илгээлээ

ALXA, CHINA - OCTOBER 26: A Long March-2F carrier rocket carrying Shenzhou-17 spaceship with three astronauts aboard blasts off from the Jiuquan Satellite Launch Center on October 26, 2023 in Alxa League, Inner Mongolia Autonomous Region of China. (Photo by VCG/VCG via Getty Images)

/2023.10.27/: Хятадын анхны сансрын нисгэгч Ян Ливэй 2003 онд сансарт хөөрөхөд БНХАУ шинээр гарч ирж буй сансрын гүрэн болж байгаагаа тунхагласан түүхэн үйл явдал болсон юм.

Дээрх үйл явдлаас хорь гаруй жилийн дараа гэхэд Хятад улс сансарт томоохон байр суурь эзэлдэг болсон нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг, улс төр, цэргийн хүчээ дэлхий дахинд нэгэнт таниулсны илрэл болжээ. Одоо тус улс сансрын тойрог замд байнгын ажиллагаатай сансрын станцтай бөгөөд тэнд ажиллаж, амьдрах багийнхныг тогтмол сэлгэн ажиллуулдаг.

Пүрэв гарагт Хятадын гурван сансрын нисэгч "Шэньжөү-17" сансрын хөлгөөр говийн гүн дэх Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч, зургаан сар байхаар Тяньгун сансрын станцыг зорьжээ.

Тэд Хятадаас сансарт ниссэн хамгийн залуу багийнхан бөгөөд дундаж нас нь 38 юм. Тэдний хөлөгт хийх ажил бол сансрын хог хаягдлаас болж эвдэрсэн нарны зайн хавтанг засах явдал юм. Хятадын сансрын нисэгчид анх удаа станцын гадаа засвар хийх гэж байна. .

Энэхүү нислэг нь Хятад улс 2021 оноос хойш сансрын станц руугаа хийж буй 6 дахь хүнтэй нислэг аж.

Эх сурвалж: CNN

Хүн урсан нохойны эзнийг 1 сая төгрөгөөр торгожээ
Хүн урсан нохойны эзнийг 1 сая төгрөгөөр торгожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.