/2023.10.26/: Израилын цэргүүд болон танкууд бүслэлтэд байгаа Палестины анклав руу гурван долоо хоног орчим агаарын дайралт хийсний дараа Газын зурвас руу богино боловч харьцангуй том хэмжээний хуурай замын дайралт хийлээ.
Пүрэв гарагт Израилын армийн гаргасан шөнийн ажиллагааны видео бичлэгт хуягт машинууд хилийн элсэрхэг бүсээр явж байгааг харуулжээ.
Израилын цэргийнхэн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ, "Цэргийн хүчнийхэн нэг шөнийн дотор Газын зурвасын хойд хэсэгт танк ашиглан дайралт хийсэн бөгөөд цэргүүд үйл ажиллагааны төгсгөлд тухайн хэсгийг орхисон" гэв.
Израиль сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Газын зурваст багахан хэмжээний хэд хэдэн давшилт хийсэн ч өнгөрсөн шөнийн дайралт нь одоогоор хамгийн том дайралт боллоо гэж Израилийн армийн радио мэдээлэв.
“Өмнө нь цэргүүд Газын зурвас руу нэвтэрсэн ийм халдлага гарч байсан. Үүнийг ер бусын болгож байгаа зүйл бол танкууд анх удаа оролцож байгаа явдал юм” гэж Аль-Жазира агентлагийн Алан Фишер хэлэв.
Израилын армийн мэдээлснээр тэд тодорхой зорилготойгоор энэхүү дайралтыг хийсэн. Израилын арми ХАМАС-ын хэд хэдэн дайчдыг устгаж, Палестины бүлэглэлийн ашиглаж болох томоохон хэмжээний дэд бүтцийг гэмтээсэн гэж мэдэгдэж байна.
Тэд мөн танк эсэргүүцэх постуудыг онилж байснаас харахад дайны дараагийн үе шатанд бэлдэж байгаа нь тодорхой байгаа аж.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху лхагва гарагийн орой хэлэхдээ, Газын зурвасыг хүчтэй бөмбөгдөж байгаагийн зэрэгцээ бид хуурай замын довтолгоо хийхээр бэлтгэж байна гэсэн юм.
Израилын армийн хүчин чадал
Эх сурвалж: Aljazeera