/2023.10.26/: ОХУ-ын төрийн телевизээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний дарга Валерий Герасимов нар Путинд илтгэл тавьж байгааг видеогоор үзүүлжээ.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Нөхөр дээд ерөнхий командлагчид илтгэх нь" гэж ерөнхийлөгчид хандан хэлэв.
Тэрээр хэлэхдээ, сургуулилалтын зорилго нь "дайсны цөмийн цохилтын хариуд стратегийн довтолгооны их хэмжээний цөмийн цохилт өгөх" сургуулилт хийх явдал юм гэв.
Энэхүү сургуулилт нь Орос Украинд бүрэн хэмжээний цөмрөн орж эхэлснээс хойш 20 сарын дараа болж байгаа бөгөөд Путин болон Оросын албаны хүмүүс цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй талаар дохио өгч байгаа хэрэг юм.
Дэлхийд хамгийн том цөмийн зэвсэгтэй Орос улс сүүлийн хэдэн долоо хоногт Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээг батлах ажлаа хүчингүй болгохоор яаравчлан хөдөлж байна. Уг гэрээнд гарын үсэг зурсан боловч хэзээ ч соёрхон батлаагүй байсан юм.
Лхагва гарагт дээрх төслийг цуцлах хуулийн төслийг дээд танхимаар санал нэгтэй баталсан тул хүчин төгөлдөр болохын тулд зөвхөн Путины гарын үсэг шаардлагатай гэсэн үг.
Уг гэрээг АНУ-аас гадна Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль, Иран, Египет зэрэг улсууд ч мөн соёрхон батлаагүй байна.
Кремлийн мэдэгдэлд, "Ярс" тив алгасагч баллистик пуужинг туршилтын талбайгаас Оросын алс дорнод дахь бай руу харвасан, цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц Баренцын тэнгисээс баллистик пуужин хөөргөсөн, Ту-95МС алсын тусгалтай бөмбөгдөгч онгоцыг туршсан. Сургалтын явцад бүх төлөвлөгөө бүрэн биелсэн гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн сургуулилтын видео бичлэгт хуурай газрын болон шумбагч онгоцнуудын пуужингууд шөнийн тэнгэрт харваж, цөмийн бөмбөгдөгч онгоц нисэх онгоцны буудлаас харанхуй бүрийд хөөрч байгааг харуулсан байна.
Орос улс цөмийн ийм сургуулилтуудыг үе үе хийдэг бол АНУ мөн тогтмол сургуулилт хийдэг аж.
Барууны орнуудыг Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхийг зогсоохын тулд Орос цөмийн туршилтаа дахин эхлүүлэх вий гэсэн болгоомжлол бий.
Путин энэ сарын эхээр Орост цөмийн туршилт хийх шаардлагатай эсэхийг "хэлэхэд бэлэн биш байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera