Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

/2023.10.26/: Монгол Улсын БШУЯ, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран 2023-2026 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан Шинжлэх ухаан, технологи, инновацын парк: Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийн нээлт цахимаар болж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (UNCTAD) Технологи, инноваци, мэдлэгийг хөгжүүлэх салбарын Технологи, логистикийн хэлтсийн дарга Ноён Ангел Гонзалес Санз болон Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

May be an image of 1 person, newsroom and text

Салбарын сайд Л.Энх-Амгалан “Шинжлэх ухаан, технологи, инновацын парк (STI), инкубатор, хурдасгуур нь тухайн улс орны хөгжил дэвшил, шинэчлэлд тусалдаг хөдөлгүүртэй адил зүйл. Тийм ч учраас БШУЯ-аас Монгол Улс Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх удаа боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Энэ чухал цаг үед бодлого тодорхойлогч болон оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд энэхүү төсөл чиглэгдэж байгаа нь чухал юм” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.

Тус төсөл нь нэг сая ам.долларын төсөвтэй бөгөөд төслийн хүрээнд Шинжлэх ухаан, технологи, инновацын парктай холбоотой давуу, сул талыг тодорхойлох, бусад хөгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлах, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлогын арга хэрэгсэл, бодлогын зөвлөмж боловсруулах ажлууд хийгдэх юм байна.

Эх сурвалж: БШУЯ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.