Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурчээ

/2023.10.25/: Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хурал боллоо.

Хурлаар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон салбар байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсож, санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 4 чиглэлийн 67 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 16 байгууллагад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэх санхүүжилтийг шийдвэрлэсэн…” гэдгийг хэлсэн юм.

Тухайлбал, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэгтэй холбоотой нөлөөллийн болон бусад арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Гэхдээ тодорхой хугацаанд аян зарлаад өнгөрөх биш хууль эрх зүйн дэмжлэг, мэдээлэл олгох чиглэлийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хэлсэн юм.

Эх сурвалж: НИТХ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо“ байгуулах санаачлага дэвшүүллээ
УИХ-ын дарга Г.Занданшатар “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо“ байгуулах санаачлага дэвшүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.