Д.Амартүвшингийн Либертари намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг буцаажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амартүвшингийн Либертари намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг буцаажээ

/2023.10.25/: Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас буцааж шийдвэрлэжээ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаасан байна.

Мөн хуралдаанаас иргэн Б.Ганзоригоос ирүүлсэн “Их монгол засахуй ухаан нам (ИМЗУН)-ыг үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг буцаав.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоол, Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 04/965, 6 дугаар сарын 6-ны өдрийн 04/1954 дүгээр албан бичгүүдэд дурдсан зөрчлүүдийг арилгалгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу уг өргөдлийг буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Эх сурвалж: ШҮҮХ

Э.Мөнхнасан: 11 дүгээр сарын 1-нээс эхлэн RFID буюу цахим гэрчилгээг орон даяар нааж эхэлнэ
Э.Мөнхнасан: 11 дүгээр сарын 1-нээс эхлэн RFID буюу цахим гэрчилгээг орон даяар нааж эхэлнэ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.