ОХУ: “Дэлхийн шинэ дэг журам“-ын төвд АНУ байх ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: “Дэлхийн шинэ дэг журам“-ын төвд АНУ байх ёсгүй

Kremlin spokesman Dmitry Peskov attends Russian President Vladimir Putin's annual end-of-year news conference, held online in a video conference mode, in Moscow, Russia December 17, 2020. REUTERS/Maxim Shemetov

/2023.10.24/: "Дэлхийн шинэ дэг журам"-ын хөдөлгөгч хүч Вашингтон байх ёстой гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Орос улс шүүмжилж, "Америк төвтэй" үзэл нь хоцрогдсон гэж үзэж байгаагаа хэлэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Дэлхийд шинэ дэг журам хэрэгцээтэй байгаатай санал нэг байгаа хэдий ч АНУ үүнийг удирдан чиглүүлэх ёстой гэдэгт санал нийлэхгүй байна. Аливаа шинэ тогтолцоо нь "дэлхийн засаглалын бүх механизмыг нэг улсын гарт төвлөрүүлэхээс ангид байх ёстой" гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өнгөрсөн баасан гарагт хэлсэн үгэндээ, сүүлийн хагас зуун жилийн "дэлхийн дэг журам" утга алдагдаж байгаа бөгөөд Америк энх тайвныг тогтоохын тулд "дэлхийг шинэ дэг журамд нэгтгэх" шаардлагатай байна. Бидэнд дэлхийг удаан хугацаанд байгаагүй энх тайван байдлаар нэгтгэх бодит боломж байгаа гэж би бодож байна" гэв.

Уг хэлсэн үгний хариуд Песков: "Энэ хэсэгтэй бид санал нийлэхгүй байна, учир нь АНУ дэлхийн ямар ч дэг журам ярьсан, тэд Америк төвтэй дэлхийн дэг журам буюу өөрөөр хэлбэл АНУ-ыг тойрон эргэдэг ертөнцийг хэлдэг. Цаашид ийм зүйл болохгүй" гэлээ.

Энэ үг нь дэлхийн хоёр их гүрний хоорондох ан цав гүнзгийрч байгааг харуулж байна.

Эх сурвалж: Aljazeera

Хар тамхитай тэмцэх чиглэлээр БНХАУ-ын прокурорын газартай хамтран ажиллана
Хар тамхитай тэмцэх чиглэлээр БНХАУ-ын прокурорын газартай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.