/2023.10.24/: Даваа гарагийн орой болон мягмар гарагийн үүрээр Израилийн хийсэн агаарын довтолгооны улмаас 110 хүн амиа алдсаны дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд байна гэж эмнэлгийн эх сурвалж мэдэгдлээ.
Сүүлийн хэдэн цагийн дотор Газын хойд хэсэгт орших Аль-Шати дүрвэгсдийн хуаран болон Жабалия дахь Аль-Балад, Газын төв хэсэгт орших Аль-Бурейж дүрвэгсдийн хуаран, мөн өмнөд хэсэгт орших Рафах, Хан Юнис зэрэг хоёр газарт Израил агаарын цохилт өгсөн тухай мэдээлж байна.
Палестины WAFA агентлаг мөн энэ мэдээг баталж, хамгийн олон хүний амь үрэгдэгсэн газар Рафах хотод байгаа бөгөөд 30 гаруй хүн амь үрэгдсэн талаар мэдээлэв.
Эмнэлгийн эх сурвалжууд мөн WAFA-д мэдээлснээр, Хан Юнис хотод 23 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсаны дотор хүүхдүүд байна. Хан Юнис хотод хохирогчдын ихэнх нь Аль-Насер эмнэлэгт хүргэгджээ.
Аль-Шати болон Аль-Бурейж дүрвэгсдийн хуаранд тус тус цохилт өгөх үеэр олон арван хүн амь үрэгджээ.
Эх сурвалж: Aljazeera