№3: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх талаар хэн юу хэлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

№3: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх талаар хэн юу хэлэв?

/2023.10.24/: НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авсан.

Богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг аваад буй энэ асуудлаар зарим улстөрчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийн байр суурийг хүргэж байна

С.Одонтуяа /УИХ-ын дэд дарга/

С.Одонтуяа: Өнөөдөр бид залуучуудынхаа төлөө за гэж хэлэх юм бол, ирээдүйд  залуучууд эх орныхоо төлөө

УИХ-ын дарга Г.Занданшатар даргын санаачилсан 2 хувийг 5 болгож нэмэгдүүлье гэдэгт санал нэгдэж байна. Аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт их байна. Олон хүн татвар төлснөөр нийт татварын бааз суурь нэмэгдэх нь гарцаагүй.

Харин нэг хэсэг нь татвар төлөөд нөгөө хэсэг нь төлдөггүй байж болохгүй. Аль болохоор татварын ачааллыг бууруулахын төлөө явах нь зүйтэй. Бизнес эрхлэхэд татварын дарамтад өртөж байна. Төсвийг харахад татварын орлогоос бүрдүүлнэ гэсэн нь ард түмний халааснаас л гарна гэсэн үг. Ард иргэдийг баян, ядуугаар хуваах нь буруу гэж боддог.

З.Энхболд /УИХ-ын дарга асан/

No photo description available.

НӨАТ-ыг 5 хувийг буцаан олгох хуулийг 101 272 хүн дэмжсэнээр хууль болох зам нь засагдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хууль болгож чадвал баяр хүргэнээ. Өнөөдрийнх шиг үрэлгэн Засгийн газар биш иргэд өөрсдөө мэдэж зарцуулвал эдийн засагт эерэг үр дүн үзүүлнэ

Ч. Лодойсамбуу /Сэтгүүлч/

No photo description available.

“НӨАТ-ын буцаан олгох хэмжээг нэмбэл өндөр орлоготой хүмүүс л их авна шүү дээ" гэх шалтаг хэлээд байгаа. Гэтэл Засгийн газар нийт татвар төлөгч иргэдийн 10 хувь нь л дунджаас дээш, өндөр орлоготой гэж зарласан. Тэгээд орлогыг нь тоолж байгаад татварыг нь шат дараалан нэмсэн. НӨАТ-ын буцаан олголт өндөр орлоготой хүмүүсийн хоол болно гэж эмээж байгаа бол тэр 10 хувь л НӨАТ-ын орлогыг бүтэн бүрдүүлдэг гэсэн үг үү? Хэрэв тийм бол тэднийгээ дахиж гадуурхаад өндөр орлоготой 10 хувьд буцаан олгох хувийг 2 хэвээр, үлдсэн 90 хувьд буцаан олгох хувийг 5 болговол төсвийн ачаалал буурчих биш үү? Өндийж ядаж байгаа тэр хэсгээ л зодоод, шимээд байя гэх үү?

Ер нь үрэлгэн зардлаа 5 их наяд төгрөгөөр нэмж чадчихаад НӨАТ буцаахад 600 тэрбум олдохгүй, улс дампуурах ухааны юм яриад байгааг эрүүл ухаанаар юу гэж ойлгох вэ? Бахтай нь аргагүй ярьдаг эдийн засгийн өсөлтийг иргэд нь биш эрх баригч нам нь л эдлээд байгаа хэрэг биш үү?

Ж.Отгонбаяр / “Гэрэл медиа” группыг хамтран үүсгэн байгуулагч/

May be an image of 1 person and text

Болдын Жавхлан ах аа Та одоо болиоч дээ!! “Дүнжингарав” худалдааны төв орж, гутал авлаа. 250.000 төгрөг гэнэ. Буулгаад 240.000 өгье гэнэ. Тэгээд гутал авлаа. НӨАТ авах гэтэл өгсөнгүй . Худалдагч НӨАТ өгч болно тэгвэл 275.000 гэнэ. Энэ үед ганцхан сая төгрөгийн цалинтай ард түмэн чинь аль сонголтыг хийх бол?

Гутлаа аваад хөлөө амраах зуур таван хүн тутамын тав нь НӨАТ-гүй худалдан авалт хийж байна. Ганц сая төгрөгийн цалинтай иргэдийн бодит амьдрал!

Хүн амын орлогын албан татвар гэж 10 хувь авдаг. Төлсөн татварууд маань иргэдэд биш, тойрогт зарцуулагддаг. Нийгмийн даатгалын шимтгэл гэж 10 хувь авдаг ч хэзээ ч үүргээ гүйцэтгэхгүй хөгийн татвар. НӨАТ-ын 10 хувиа бас нэмж авахаа больчих тэгэх үү. Буцааж өгдөг нь 2 хувь, гэтэл буцаан авах 8 хувь байх ёстой. Ядаж ирэх жил 5 хувь болго. Эрүүл мэндийн даатгал ахиад л авна. Эрүүл Монгол хүн тэгээд хаана байна вэ?

100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ
100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.