Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

/2023.10.24/: УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг Засгийн газрын Шувуу ажиллагаагаар Филиппин улсаас баривчлан авчирсан билээ.

Тэгвэл түүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг маргааш хийхээр товлосон байна.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10 цагт товлон зарлалаа.

Эх сурвалж: ШҮҮХ

Гадаадын иргэдэд хүн худалдаалсан байж болзошгүй этгээдийг илрүүлжээ
Гадаадын иргэдэд хүн худалдаалсан байж болзошгүй этгээдийг илрүүлжээ
 
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.