Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудал эцэслэн шийдвэрлэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудал эцэслэн шийдвэрлэгдлээ

/2023.10.19/: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох албаныхан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

Энэ үеэр хил холболтын болон төмөр замын шинэ коридорын бүтээн байгуулалтад Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Тодруулбал, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь "Бүс ба Замын чухал зангилаа бол Монгол Улс. Ази-Европыг, Хятад Оросыг холбох хамгийн дөт зам бол Монгол Улс" гэдгийг онцолсон.

Монгол, Хятад улсын төрийн тэргүүнүүд төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэн урагшлуулах талаар тохиролцож хоёр улсын хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдлийг хэрэгжүүлэх, харилцан шинэ гарцаар аль болох эрт холбогдохыг чухалчилж байна.

Мөн Хятадын тал боломжит бүх төмөр зам болон авто замыг барихад хамтрахад нээлттэй гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.