/2023.10.10/: Олон улс, улсын чанартай авто замаар даац хэтрүүлэн тээвэр хийх үзэгдэл газар авснаар авто замын насжилт богиносож, замын зорчих хэсэгт эвдрэл гэмтэл ихээр үүсэх шалтгаан болсоор байна.
Үүнээс үүдэн аваар осол ихээр гарах мөн иргэд эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа тул Монгол Улсын Засгийн Газраас 222 дугаар тогтоолыг баталсан байна.
Уг тогтоол нь үйлдвэрийн аргаар угсрагдсан овор хэмжээ ихтэй задрах боломжгүй ачааг тээвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд мөрдөгдөх бөгөөд км тутамд нэмэлт төлбөр төлөхөөр зохицуулжээ.
Иймд тус тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийг тогтоолын хавсралтын дагуу төлүүлэхээр болсныг үүгээр уламжилж байна.
Эх сурвалж: ЗТХЯ