Израил-Палестины дайн: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израил-Палестины дайн: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм

A fireball erupts during Israeli bombardment of Gaza City on October 9, 2023. Israel imposed a total siege on the Gaza Strip on October 9 and cut off the water supply as it kept bombing targets in the crowded Palestinian enclave in response to the Hamas surprise assault it has likened to the 9/11 attacks. (Photo by MAHMUD HAMS / AFP)

/2023.10.10/: Газын зурвас болон Израильд яг одоо өглөөний 8:00 цаг болж байна.

Израилийн цэргийнхэн болон Хамас бүлэглэлийн хоорондын тулаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө болж өнгөрсөн үйл явдлын товч тоймыг энд оруулав.

2 сэтгүүлч амь үрэгдлээ: Израиль шөнөжин Газын зурвасыг тасралтгүй бөмбөгдөж, орон сууцны барилгуудад цохилт өгөх үеэр хоёр Палестин сэтгүүлч амь үрэгджээ.

Амь үрэгдсэн цэргийн тоо: Одоогийн байдлаар Газад 687 палестин, Израильд 900 гаруй хүн, эзлэгдсэн Баруун эрэгт 17 палестин, Ливанд Хезболла бүлэглэлийн дөрвөн дайчин амь үрэгдээд байна.

Ахлах офицер амь үрэгджээ: Израилийн арми Ливантай хилийн ойролцоо мөргөлдөөнд амиа алдсан цэргүүдийн дунд дэд хурандаа Алим Абдаллах байсан гэв.

Дүрвэгсэд: НҮБ-ын хүмүүнлэгийн агентлагийн мэдээлснээр 187,518 гаруй палестинчууд Газын зурвас дахь гэр орноо орхин дүрвэж, 137,000 гаруй дүрвэгч нь 84 сургуульд орогнож байна.

Амь үрэгдсэн гадаадын иргэд: Израильд амиа алдсан хүмүүсийн дунд Аргентин, Камбож, АНУ зэрэг орны гадаадын иргэд байжээ.

Дайнд оролцохгүй байхыг анхаарууллаа: АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Чарльз К Браун Ираныг дайнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Израилыг орхихыг анхаарууллаа: Индонезийн Гадаад хэргийн яам иргэддээ Израиль болон Палестины нутаг дэвсгэрээс "нэн даруй" гарахыг уриалав. Хэд хэдэн агаарын тээврийн компаниуд Израиль руу хийх нислэгээ аль хэдийн зогсоосон байна.

Б.Бат-Эрдэнэ: Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах шаардлагатай
Б.Бат-Эрдэнэ: Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах шаардлагатай
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.