СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож явсныг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож явсныг илрүүлжээ

/2023.10.09/: Орон нутагт насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэрэг гарчээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 01 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны 5 хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ТЦА

Израйлийн Iron Dome пуужингаас хамгаалах системийн талаар
Израйлийн Iron Dome пуужингаас хамгаалах системийн талаар
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.