/2023.10.05/: АНУ Иранаас хураасан олон мянган зэвсэг, сумыг Украинд шилжүүлэн өгөх бөгөөд энэ нь Украины армийн тулгараад байгаа чухал хомсдолыг арилгахад тус дөхөм болно гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ираны Йемен рүү зэвсэг тээвэрлэхэд ашигласан хөлөг онгоцнуудаас Ираны олон мянган автомат буу, нэг сая гаруй сум хураан авчээ.
АНУ-ын Төв командлал Иранаас хураан авсан нэг сая гаруй сумыг Украины зэвсэгт хүчинд шилжүүлсэн бөгөөд шилжүүлгийг даваа гарагт хийсэн гэж CENTCOM хэвлэлийнхэнд мэдэгдэв.
"Эдгээр зэвсгийг анх 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Тэнгисийн цэргийн төв командлал харъяалалгүй өнгөрч буй MARWAN 1 онгоцноос хураан авсан" гэж мэдэгдэлд дурджээ.
Байдены засаг захиргаа Ойрхи Дорнод дахь CENTCOM-ын байгууламжид хадгалагдаж байгаа хураан авсан зэвсгийг хэрхэн хууль ёсны дагуу Украинчуудад илгээх талаар хэдэн сарын турш төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: CNN