/2023.10.04/: Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 12 настай эмэгтэй хүүхэд өчигдөр өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон.
Уг хэрэгтэй холбоотой өчигдөр орой аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулсана. Уг хурлаар Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл энэ талаар тодруулахад "Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.