Х.Нямбаатар сайд, УИХ-ын гишүүний үүргээсээ татгалзаж Хотын дарга болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар сайд, УИХ-ын гишүүний үүргээсээ татгалзаж Хотын дарга болно

/2023.10.4/ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ажлаа өгөөд хоёр хонож байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Д.Сумъяабазар дарга автобус худалдан авах үйл ажиллагаанд алдаа гарсан тул ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байна" гэж хэлсэн. Энд ямар нэгэн авлига албан тушаалын хэрэг байхгүй гэв.

Мөн Х.Нямбаатар Хотын дарга болвол туршлагатай ажиллана гэж Засгийн газар үзэж байна гэлээ. Ингээд Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайд болон УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзаж, Хотын даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр ганц хотын дарга гэлтгүй Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн хувиар ажиллах ажээ. "Нийслэлд бугширсан олон асуудлыг шийдвэрлэх зорилготой" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Шинээр томилогдох Нийслэлийн засаг дарга түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр анхаарал хандуулж ажиллах болно гэв. Засгийн газраас газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг олон салбарууд дээр бодитой шинэчлэл хийх, өмнө нь ажиллаж байсан удирдлагуудын алдааг засварлах, цаашид давтагдахгүй байхад ажиллах үүрэг чиглэлээр ажиллахад анхаарч ажиллана гэв.

Ирэх оны нийслэлийн төсвийн хэлэлцүүлэг арванхоёрдугаар сард болно. Төслөөр ирэх онд нийслэл хоёр их наяд төгрөгийн төсөвтэй байхаар тусгагджээ.

Уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
Уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.