Талийгаач хүүгийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан 34 настай Б-г цагдан хорьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаач хүүгийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан 34 настай Б-г цагдан хорьжээ

/2023.09.29/: Дорнод аймагт алга болоод нас барсан байдалтай олдсон 7 настай байсан хүүгийн хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа:

"Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Цагдаагийн газарт "Миний 7 настай хүү оршин суух газраасаа 2023 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс хойш алга болсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг 25-30 алба хаагч эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан.

Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээллийн дагуу 2023 оны есдүгээр сарын 28-ны 16 цагийн орчим тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400 метр орчим зайд уг хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон.

Тухайн хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас тал бүрээс нь ажиллаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулан 34 настай эрэгтэй Б гэгчийг ЭХТА-ийн 27.10, ЭХТА-ийн 27.11-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон байгаа. Талийгаач хүүгийн алга болсон өдрөөс хойшхи зам маршрутыг шалгаж, холбогдох бүхий л ажиллагааг хийж байна" гэв.

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.