Пентагон Украин руу радарын эсрэг пуужин илгээснээ хүлээн зөвшөөрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пентагон Украин руу радарын эсрэг пуужин илгээснээ хүлээн зөвшөөрлөө

A view of an AGM-88 HARM high-speed anti-radiation missile mcounted beneath the wing of a 37th Tactical Fighter Wing F-4G Phantom II "Wild Weasel" aircraft.

/2022.08.09/: АНУ Оросын радарын системийг онилохоор Украины нисэх онгоцонд суурилуулах радарын эсрэг пуужин илгээсэн гэж Пентагон даваа гарагт зарлалаа.

Ингэснээр тус пуужинг Украин руу илгээсэн гэдгээ АНУ-ын Батлан хамгаалах яам анх удаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг боллоо.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын бодлогын асуудал эрхэлсэн орлогч Колин Кал хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ хэдэн пуужин илгээсэн гэсэн ч хэзээ илгээсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Мөн радарын эсрэг ямар төрлийн пуужин илгээсэн талаар Кал тодорхой хэлээгүй байна.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Raytheon-ын үйлдвэрлэсэн HARM пуужингууд нь 48 км гаруй тусгалтай тул АНУ-аас Украинд өгсөн урт тусгалын зэвсгүүдийн нэг болжээ.

Уг пуужингуудыг Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах радарын систем тухайлбал С-400-г онилоход ашиглаж болох бөгөөд энэ нь Орос Украины агаарын орон зайд үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл учруулсан юм.

"Сүүлийн үед Украины агаарын хүчнийг илүү чадвартай болгохын тулд бид олон зүйлийг хийж байна" гэж Кал хэлсэн юм.

Эх сурвалж: CNN

А.Гутерреш: Монгол Улсын гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна
А.Гутерреш: Монгол Улсын гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.