/2022.08.09/: Төв аймгийн Баян сум Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот чиглэлийн замд энэ сарны сарын 08-ны өдөр “Subaru” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч /эр.8н/ нь настай хүүхэд нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Бид бүгдийн санамсар болгоомжгүй, хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж Зам тээврийн осол хэргийн гол хохирогч хүүхэд болсоор байна.
Тухайлбал 2019 онд 49, 2020 онд 64, 2021 онд 51 хүүхэд амь насаа алдсан бол энэ онд 31 хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзээд байна.
Зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдаж байгаа, гэмтэж бэртэж байгаа тохиолдол бүрийг гаргахгүй байхад насанд хүрсэн хүн бүхэн тэр тусмаа эцэг эх, хүүхдийг асран хамгаалагч бүрийн оролцоо чухал байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Орон нутгийн замд гарч байгаа ослын тохиолдлыг судлахад хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс үүдэлтэй онхолдох хэлбэрээр осолдож хүний амь нас, эрүүл, мэнд эрсдэж байна.
Иргэн танд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: ТЦА