Улаанбаатар хот бондоо олон нийтэд танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хот бондоо олон нийтэд танилцуулж байна

/2023.09.28/: Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын анхны орон нутгийн бондыг гаргаж буй.

Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100,000 төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олон нийтэд арилжаалахаар боллоо. Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх юм.

Улаанбаатар хотын бондыг 2023 оны аравдугаар сарын 2-4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаална.

Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг

Улаанбаатар бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын бодлогын баримт бичиг болох "Алсын хараа 2050" болон Нийслэлийн 2021-2024 оны бодлого, стратеги төлөвлөгөөнд нийцэж байгаа бөгөөд авто замын түгжрэл, агаарын бохирдол, боловсролын хүртээмж зэрэг асуудлыг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой.

Эх сурвалж: НЗДТГ

Элсэн цөлийн сафари аяллыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой
Элсэн цөлийн сафари аяллыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.