“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ гэв
 

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ гэв

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлжээ.

Ж.Энхжаргалан нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудыг чөлөөлөх, томилох, ээлжийн амралт болон мөнгөн шагнал олгох, компанийг төлөөлөх, гэрээ байгуулах зэрэг шийдвэр гаргаж дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэх бөгөөд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн албаны эрх нөлөөг ашиглаж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 210,0 сая төгрөгийн өртөгтэй худалдан авах гэрээг шууд байгуулж бусдад давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд хууль бусаар 42,6 сая төгрөгийг шилжүүлэн төрийн өмчид хохирол учруулсан гэх зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас уг хэргийг шүүхэд шилжүүлэх хүсэлт өгчээ.

ТҮЙМЭР | БНСУ-ын тал Мобикомыг Хятадад учирсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай гэв
ТҮЙМЭР | БНСУ-ын тал Мобикомыг Хятадад учирсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай гэв
 
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.27
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.27
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.