Баян-Өлгий аймгийн багш ажилтнууд МОНГОЛ хэлний сорилд “F” үнэлгээ авав
 

Баян-Өлгий аймгийн багш ажилтнууд МОНГОЛ хэлний сорилд “F” үнэлгээ авав

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудаас монгол хэлний сорил авчээ. Ингэхэд сорил өгсөн 905 оролцогчийн 57.5 хувь нь 40 хувиас доош гүйцэтгэлтэй буюу "F" үнэлгээ авсан бол 36.3 хувь нь дундаж гүйцэтгэлтэй, зөвхөн 2.4 хувь нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй гарчээ.

Бага ангийн багш нарын 70%, МБ-ын ажилтнуудын 61% нь 40%-иас доош гүйцэтгэлтэй байгаа нь хамгийн анхаарал татах үр дүн байна.

  • Харин Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар, сургалтын байгууллагын удирдлагуудын 31–35% нь 60–79%-ийн гүйцэтгэлд хүрсэн байна.
  • Бичгийн соёл, хэрэглээ хамгийн өндөр (77.4%), харин Монгол бичгээр унших (26.1%), санаагаа товч илэрхийлэх (29.5%), эшлэл баримт сонгон хэрэглэх (32.2%) чадварууд хамгийн сул байна.
  • Бага ангийн багш нарын 19.4 хувь нь эсээ бичих чадвар сул огт бичиж чадахгүй байна.
  • Магистрын зэрэгтэй оролцогчид (47.8%) бакалавр (34.7%) болон дипломынхоос (32.6%) илүү үр дүн үзүүлсэн.
  • Байршлаар нь авч үзэхэд аймгийн төвөөс сум, улмаар багийн төв рүү шилжих тусам үнэлгээний үр дүн буурах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, багийн түвшний оролцогчдын үзүүлэлт хамгийн бага буюу 29.7%-тай байна.

Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хамтарна гэв
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хамтарна гэв
 
16 настай охин бусдын гарт амиа алдсан хэргийг шүүх ХААЛТТАЙ хэлэлцэнэ
16 настай охин бусдын гарт амиа алдсан хэргийг шүүх ХААЛТТАЙ хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.