Дональд Трамп BBC-ээс 10 тэрбум доллар нэхэмжилжээ
 

Дональд Трамп BBC-ээс 10 тэрбум доллар нэхэмжилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн BBC телевизийг өөрийнх нь хэлсэн үгийг эвлүүлэн засварлаж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гаргасан хэмээн буруутгаж, Флорида мужийн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрбээр нэхэмжлэлдээ хоёр үндэслэлээр тус бүр 5, 5 тэрбум ам.доллар буюу нийт 10 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардсан байна. Үүнд, нэгдүгээрт, нэр төрд нь халдаж, гүтгэсэн; хоёрдугаарт, Флорида мужийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга бус худалдааны үйл ажиллагааг хориглох хууль зөрчсөн гэж үзжээ.

Маргаан 2024 онд BBC-ийн Panorama нэвтрүүлгээр гарсан баримтат киноноос үүдэлтэй. Тус нэвтрүүлэгт Трампын 2021 оны нэгдүгээр сарын 6-ны илтгэлийн өөр өөр цаг үед хэлсэн хоёр хэсгийг эвлүүлэн, түүнийг дэмжигчдээ Капитолын ордон руу дайрахыг шууд уриалсан мэт ойлголт төрүүлсэн гэж Трампын тал мэдэгдсэн байна.

BBC эвлүүлэг буруу ойлголт төрүүлсэн байж болохыг хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн ч гүтгэлгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргажээ. Мөн уг нэвтрүүлгийг АНУ-д цацсан эсэх болон Флоридагийн шүүх энэ хэргийг хэлэлцэх эрхтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Одоогоор шүүх нэхэмжилсэн 10 тэрбум ам.долларыг төлүүлэх шийдвэр гаргаагүй. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд 2027 оны хоёрдугаар сард уг шүүх хурлыг хийхээр төлөвлөжээ.

Ногоон пасспорттой иргэн олны ШҮҮМЖЛЭЛД өртөв
Ногоон пасспорттой иргэн олны ШҮҮМЖЛЭЛД өртөв
 
ГХЯ | Сошиалд зургаа тавьсан иргэний НОГООН пасспортын хугацаа ДУУССАН
ГХЯ | Сошиалд зургаа тавьсан иргэний НОГООН пасспортын хугацаа ДУУССАН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.