Мобиком худал хэлсэн үү?
 

Мобиком худал хэлсэн үү?

Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-ны өдөр гарсан. Уг хээрийн түймрийн улмаас тухайн бүс нутгийн 80 орчим хувь нь шатаж, байгаль орчинд их хэмжээний хохирол учраад буй нь олон улсын хэмжээнд яригдах онцгой сэдэв болоод байна.

Дан ганц хохирлын хэмжээ бус талуудын зөрүүтэй тайлбарууд ч мөн анхаарал татах бөгөөд гал гарсан шалтгаан, зөвшөөрөлтэй нэвтэрсэн эсэх, хамт явсан хүмүүсийн талаарх мэдээлэл, зөвшөөрлийн хүрээ зэрэгт талууд өөр өөр байр суурь илэрхийлжээ.

Хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй дархан цаазат газарт түймэр гарах шалтгаан нөхцлийг үүсгэсэн гэх Мобиком корпорацийн толгой компани болох японы KDDI компанийн гаргасан албан ёсны мэдэгдэлд Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэхдээ Монгол Улсын ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй, зохих зөвшөөрөл авч нэвтэрсэн хэмээгээд буй. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ тус компани холбогдох хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй, хураамж төлөлгүй нэвтэрсэн гэж мэдээлжээ.

Хоёр талын зөрүүтэй тайлбар энэ. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Мобиком корпорацийнхан зөвхөн ХХЕГ-аас зөвшөөрөл авсан, харин энэхүү зөвшөөрөл нь Нөмрөгийн дархан цаазат газар нэвтрэх зөвшөөрөл биш бөгөөд нэг ёсондоо хууль зөрчин дархан цаазат газар нэвтэрчээ.

Энэ тухай тус бүс нутгийн байгаль хамгаалагчид хамгийн түрүүнд шүгэл үлээн "Албан ажлаа хийж яваа байгаль хамгаалагчийг алдар нэр, албан тушаалаараа далайлган явж одсон" хэмээн дурдсан байдаг. Тэгвэл энэ удаад Мобиком корпораци зөрүүтэй тайлбар өгч, "зөвшөөрөл авсан" хэмээн шалтаглан, энэхүү асуудалдаа Засгийн газраа хүртэл татан оролцуулах дээрээ тулаад байна.

Ж.Сондор

16 настай охин бусдын гарт амиа алдсан хэргийг шүүх ХААЛТТАЙ хэлэлцэнэ
16 настай охин бусдын гарт амиа алдсан хэргийг шүүх ХААЛТТАЙ хэлэлцэнэ
 
Ногоон пасспорттой иргэн олны ШҮҮМЖЛЭЛД өртөв
Ногоон пасспорттой иргэн олны ШҮҮМЖЛЭЛД өртөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.