Хууль зүй, дотоод хэргийн яамны УДИРДАХ албан тушаалтнуудыг ШИНЭЭР томиллоо
 

Хууль зүй, дотоод хэргийн яамны УДИРДАХ албан тушаалтнуудыг ШИНЭЭР томиллоо

Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо.

Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцууллаа.

Үүнд: Сайннямбуугийн Баатаржав - Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;

Одгэрэлийн Цолмон - Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

Норовын Алтансүх - Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга;

Аюурзанын Энх-Эрдэнэ - Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар

Мөн Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр, Хууль зүйн ухааны доктор Батболдын Амарсанааг сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсныг танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ хүрээнд төрийн албан хаагчийг ажилд авах, томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа улс төрийн хамаарал, танил тал бус тухайн хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндсэн шалгуур болгож төрийн албанд мерит зарчмыг баримтлан ажиллахаа төрийн албанд мерит зарчмыг баримтлан ажиллахаа онцоллоо.

Мөн хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө.

May be an image of text

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text

Мөргөл удирдсан санваартан дээр загалмай унаж амиа алджээ
Мөргөл удирдсан санваартан дээр загалмай унаж амиа алджээ
 
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.