
УИХ-ын байнгын болон дэд хороод долоо хоногийн мягмар, лхагва гарагт хуралддаг бөгөөд аравдугаар сарын 20-н буюу өнөөдөр дараах хороод хуралдана.
- Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо /хаалттай/
- Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ /Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хууль зүйн байнгын хороо /Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Өргөдлийн байнгын хороо /“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын мэдээллийг сонсох, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.