
Монгол Улсын дипломат болон албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох бүрэн эрхтэй. Мөн уг паспортыг тусгайлан заасан журмын дагуу төрийн албаны тодорхой нэг албан тушаалтан буюу эрх бүхий этгээдэд өгөхөөр хуульчилсан байдаг.
Гэтэл уг албан гадаад паспортыг онлайн шоп эрхлэгч хувь хүнд олгосон нь олны анхаарал татаад байна. Тодруулбал, "Tsomo Fashion" нэртэй онлайн шоп эрхлэгч нэгэн бүсгүй албан гадаад пасспортоор Шанхай явсан зургаа сошиалд нийтэлжээ.
Ийн Монгол Улсын албан гадаад паспорт нь онлайн шоп эрхлэж буй хүнд олгох ямар нэг хууль журам байхгүй атал хууль зөрчсөн уг үйлдлээ олон нийтэд дэлгээд байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Уг пасспортыг Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмаар зохицуулдаг ба журмын 2.2-т зааснаар дараах хүмүүс эзэмших боломжтой байдаг байна. Үүнд:
- 2.2.1.төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
- 2.2.2.төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-14 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
- 2.2.3.шүүгч, прокурор;
- 2.2.4.сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;
- 2.2.5.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;
- 2.2.6.төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан гэх зэрэг төрийн албанд эрх бүхий албан тушаалтанд олгогдохоор журамд заажээ.
Гэтэл энэхүү албан гадаад паспортыг жирийн нэг хувь хүнд олгосон байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Харин энэхүү үйлдлийг холбогдох байгууллага буюу Гадаад харилцааны яам нь анхаарах шаардлагатай биз ээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.