Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хамтарна гэв
 

Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хамтарна гэв

Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарч, найман өдрийн дараа түймрийг бүрэн унтраасан, мөн энэхүү хэрэгт Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи нэр холбогдоод байгаа бөгөөд уг асуудал Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх анхаарал татсан асуудал болоод байна.

Энэ талаар Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Кихара Минорү өнөөдөр Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл хийжээ.

Энэ тухай тэрээр "Юуны өмнө, Монголын байгалийн дархан цаазат газарт энэ сарын эхээр гарсан их хэмжээний хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын цар хүрээг бид нухацтай авч үзэж байна. Монголын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Монголын эрх бүхий байгууллагууд түймрийн шалтгааныг шалгаж байгаа гэдгийг харгалзан үзэж, Японы Засгийн газар түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллах хүсэлтэй байна.” гэжээ.

Одоогийн байдлаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг илүү нарийвчлалтай тогтоож, нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг бүрдүүлж ажиллаж байгаа талаар салбар яамнаас мэдээлээд байгаа бөгөөд одоогоор нийт хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.26
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.26
 
Баян-Өлгий аймгийн багш ажилтнууд МОНГОЛ хэлний сорилд “F” үнэлгээ авав
Баян-Өлгий аймгийн багш ажилтнууд МОНГОЛ хэлний сорилд “F” үнэлгээ авав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.