“Falling Walls Lab Mongolia 2023”-ийн үндэсний ялагч тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Falling Walls Lab Mongolia 2023”-ийн үндэсний ялагч тодорлоо

/2023.09.27/: "Falling Walls Lab Mongolia 2023" олон улсын эрдэм шинжилгээний хурал бол шинийг эрэлхийлэгч судлаач, эрдэмтдэд шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг шийдлүүдээ дотооддоо болон олон улсад танилцуулах боломж юм.

Үндэсний хэмжээний арга хэмжээ энэ 7 хоногт амжилттай боллоо. Falling Walls Lab-ийн үндэсний ялагч нь жил бүрийн 11 дүгээр сард Берлин хотноо болдог Falling Walls Science Summit-д оролцдог. Цахим-танхим хосолсон хуралд эхний шатны шалгаруулалтаас финалд үлдсэн 10 залуу эрдэмтнээс гадна БНСУ, ХБНГУ, Финланд, Энэтхэгээс судлаачид оролцов.

May be an image of 7 people and text

Энэ жилийн форумд инженер, технологи, хими, хүрээлэн буй орчин, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарынхан өргөнөөр хамрагдсан. Тэд эрчим хүч хуримтлалд зориулж батарейг дахин ашиглах, байгальд ээлтэй хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сансрын технологи төдийгүй жендерийн асуудлыг хүртэл хөндсөн юм.

Ингээд шалгаруулалтын үр дүнгээр ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ үндэсний ялагч болж 11 сарын 7-нд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab International-д Монгол Улсаа төлөөлөн оролцох боллоо.

May be an image of 1 person, speaker and text that says 'JAVKHLAN ENKHBOLD BREAKING THE WALL OF HYBRID VEHICLE'S BAT WILING Recondition, Reuse, Recover Javkhlan Enkh... Discharging and Charging Cycles and sell back to the market with 5 years life extension Second Life: Battery Storage as UPS or for renewable energy systems with live battery monitoring dashboard Third Life:Nickel, Cobalt and other raw material extraction z00m'

2 дугаар байрыг ХБНГУ-ын Техникийн Их Сургуулийн магистрант, “Voltway Technology” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Жавхлан “Hybrid машины батарейг дахин ашиглах” судалгаагаараа, 3 дугаар байрыг Солонгосын Улсаны Их Сургуулийн пост доктор судлаач Г.Болормаа “Батарейн дахь цавууны үүрэг” илтгэлээрээ эзэллээ.

Эх сурвалж: БЕГ

Хуримын ёслолын үеэр гал гарч, 100 гаруй хүн амиа алджээ
Хуримын ёслолын үеэр гал гарч, 100 гаруй хүн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.