Хуримын ёслолын үеэр гал гарч, 100 гаруй хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуримын ёслолын үеэр гал гарч, 100 гаруй хүн амиа алджээ

An emergency worker picks through rubble at the remains of the site where the wedding celebration took place

/2023.09.27/: Иракийн хойд хэсэгт болсон хуримын үеэр гал гарсны улмаас 100 гаруй хүн нас барж, 150 хүн шархадсан талаар тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.

Хохирогчдын дунд сүйт бүсгүй, хүргэн хоёр байгаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Иракийн хойд нутгийн Ниневе мужийн Аль-Хамдания дүүрэгт мягмар гарагийн орой энэхүү гунигтай үйл явдал болсон байна.

Одоогоор гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа ч анхны мэдээллээр галын наадам болж салют буудуулах үеэр гал гарсан гэж мэдээлж байна.

Барилгын шатамхай хавтангууд нь галын тархалтыг нэмж, таазны зарим хэсгийг унагасан байж магадгүй аж.

Иракийн иргэний хамгаалалтын газраас "Гал нь маш их шатамхай, хямд барилгын материал хэрэглэсний үр дүнд танхимын зарим хэсэг нурахад хүргэсэн байна" гэж мэдэгдэв. .

Лхагва гарагийн үүрээр гал сөнөөгчид амьд үлдсэн хүмүүсийг хайхаар барилгын нуранги дээгүүр авирч байгааг Ройтерс агентлагийн сурвалжлагч газар дээр нь авсан видео бичлэгээс харж болно.

People gather at the site following a fatal fire at a wedding celebration

Албан ёсны мэдээллээр Иракийн эрх баригчид түргэн тусламж болон эмнэлгийн багуудыг хэргийн газар руу илгээсэн байна.

Иракийн Ерөнхий сайд албан тушаалтнуудад "Золгүй явдалд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчлахыг хүссэн" гэж түүний ажлын алба өмнө нь Twitter гэж нэрлэдэг байсан X хуудсанд бичжээ.

Шархадсан хүмүүсийг Ниневе мужийн эмнэлгүүдэд шилжүүлсэн гэж тус мужийн захирагч INA агентлагт мэдэгдэв. Амиа алдсан, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо тогтоогдоогүй, өсөх магадлалтай гэж тэр хэллээ.

Бүс нутгийн нийслэл Мосулаас зүүн зүгт орших Хамдания хотын төв эмнэлэгт шархадсан хүмүүст туслахаар олон арван хүн цусаа хандивлахаар иржээ.

Эх сурвалж: ВВС

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 56 жилийн ой тохиож байна
Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 56 жилийн ой тохиож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.