Б.Лхагвасүрэн: Гадны банкыг монголын санхүүгийн салбарт оруулахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Гадны банкыг монголын санхүүгийн салбарт оруулахаар ажиллаж байна

/2023.9.25/ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьлаа.

Б.Лхагвасүрэн:

-Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг 6+/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Долоодугаар сард инфляцийн түвшин 9,2 хувь, наймдугаар сард 10 хувьтай байсан. Тиймээс энэ оны төгсгөл рүү инфляци нэг оронтой тоо руу шилжинэ гэсэн төсөөлөлтэй байна.

Түүнчлэн өөр нэг онцлог зүйл орсон. Тэр бол анхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахын тулд гадаадын санхүүгийн байгууллагыг монголын банкны зах зээлд нэвтрүүлэх, хууль эрхзүйн зохицуулалтыг зөөллөж, гадаадын санхүүгийн байгууллагуудын оролцоог бий болгоно гэж заасан. Ирэх 2024 онд багтаагаад гадны банкны салбарыг, эсвэл бие даасан банкыг зөвшөөрөл өгч ажиллуулахаар Монголбанк идэвх гарган ажиллаж байна гэлээ.

Фортуна Батбаярын охин АН-ын эмэгтэйчүүдийг “толгойлно“
Фортуна Батбаярын охин АН-ын эмэгтэйчүүдийг “толгойлно“
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.