Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Төрийн Думын дарга бараалхав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Төрийн Думын дарга бараалхав

/2023.09.25/: Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг онцолж, уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч В.В.Путинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.

Төрийн Думын дарга В.В.Володин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтарсан Комисс ажлаа эхэлсэн нь хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгааг тэмдэглэв.

Эх сурвалж: ЕТГ

Хиймэл оюун ухааныг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэл
Хиймэл оюун ухааныг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэл
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.